Би нэг их бичээд энэ тэр болоод байдаг хүн бишээ. Гэхдээ хаяа хаяа худлаа ч гэсэн хэрэг болохгүйг нь мэддэг ч гэсэн бичиж бухимдлаа тайлмаар санагдах юм. Төрийн төлөө оготно гэгчээр үүнийг бичиж сууснаас хоёр гурван үг цээжилж суувал дээргүй юу гэж өөртөө хэлсэн боловч...
Нэг л болсонгүй ээ. Хийх ёстой ажлаа барьж авсан ч гэсэн бодогдоод л... уур хүрээд л...
Ерөөсөө л бичье. Хүн намайг хэнээтэй гэнэ үү, хэрэггүй юм хийж байдаг яасан завтай амьтан бэ гэнэ үү, дураараа л болог. Бичье.
Би хүүхэлдэйн кинонд учиргүй дуртай. Багын л „Боролдойн цаг“-ийг анддаггүй байж билээ. ...Боролдой...