Миний нүдээр

2007-08-12 - Сүүлийн үед.

Зяак хоёр гурван хүний блогийг л хальт уншиж амжихаас өөрөө хэдэн үг тавилгүй асар удаж. Юу болсон бэ гэхээр ийм юм боллоо.

Өнгөрсөн долоо хоногт (8-р сарын 3-5н) Өмнөговь аймгийн Даланзадгад гэж хотод нь очлоо. Ажлаар л даа. Ажлынхаа талаар дараа нь ярьж өгнө.
Зам гэж аймаар. Энүүгээр сайн явахад л 11 цаг.

Төв аймгийн Зуун мод хотоос эхлээд тувт шороон/сайжруулсан шороон зам. За тэгээд очих газартаа оройн 8 цагт хүрвээ. Манай онгоцны (юун онгоц эсэхийг бас ярьж өгнөө) багийнхан очоод харин бодож байсантай харьцуулбал тун аюулын буудалд орж хэ хэ

Ингээд ажлаа хийсэн санаатай. Энэ сууж байгаа нь миний багш гэх үү дээ. Оройхон харин миний дотроо мөрөөдөж явсан зүйл шийдвэр болж би маргаашийнх нь ажилд нисэхээр болдымдаа. Үр дүнд нь тэр шөнөдөө сэтгэл хөдлөөд тун муу унтсан. Манай гадаад нисгэгч, жижиг онгоцонд анх удаа суусан хүмүүсийн 95% нь дотор нь эвгүрхэж бөөлждөг, чиний дотор муудвал ичиж санаа зовох хэрэггүй шүү гэж мөн их захисан хэ хэ. Хэдий би өөрийгөө тэгж байна гэж төсөөлж ч чадахгүй, өөртөө их итгэлтэй байсан ч бас хаширлаад өглөөний цайгүй гарсан гэж байгаа. Тэгээд 6,30 өнгөрөөд нисэх буудалд ирсэн. Буудлын талбайд орох гэсэн күээ мөн муухай ааштай харуултайм. Дараахан нь Ийзийнис компаний онгоц газардсан юм. Мөн л ажлын шаардлагаар онгоц буугаад, хөдөлгүүрээ унтраагаад, хүнээ буулгаж дууссаны дараа холуур тойрч явсан чинь онгоц талбайд байхад юу гэж яваад байгаа юм гэж загнуулдаг байна ш дээ. Далавчгүй болохоор алхахаас өөр арга байсангүй л дээ.
Ингээд нэг их удалгүй хөөрч бүтэн зургаан цаг ниссэн. Жижиг онгоц сэгсрээд л, эргээд л, хазайгаад л. Кайфтай гэж юүхэв. Нөгөө дотор муухайрах нь битгий хэл харин өлсөөд өглөөний цайгаа сэгсрээн дунд нөхөж уусан. Нисгэгчтэйгээ дараа уулзахдаа AIRSICKNESS PROOF гэсэн зүүлт зүүх гэж байгаа юм ха ха. Нислэгийн явцад авсан хэдэн зураг тавилаа.

Нүүрсийг үнэхээр сайн зөөж байгаа нь үнэн юм байна лээ

Гэртээ эргэж ирсэн орой зурагт харсан чинь Оюу толгой-АйвенхоМайнзаас сар бүр бэлдэн мөнгө авмаар байна гэж ярьж байх юм.

 

Иймэрхүү л юм болсон юм даа.

Одоо гол хэсэгтээ орвол яаж байна?
1. Хүн болгон ажлын байран дээрээ даргалчихсан. Ажлаа муу хийгээд даргадаа загнуулсан уураа өөр хүмүүст гаргадаг байхаа.
2. Лав л Өмнөговь аймгийг хөгжүүлэх гарц нь үнэндээ уул уурхай л юм шиг байна лээ. Аялал жуулчлал гэж дуугарах хүн гарна л даа. 100 жуулчин ирэхэд хэд нь 10 цагийн турш зэрлэгээр сэгсчүүлэн байж онцын үзэх зүйлгүй газарт хүрэхээр зориглох бол?
3. Монгол маань бүр онцоо байг гэхэд ядаж дунд зэргийн чадвартай боловсон хүчнээр цангаад яг үхэх гэж байна. 4 жил геофизикээр сурсан байж генетикээр төгссөн надаас бараг эхний хичээл дээрээ үзсэн байх ёстой юмаа асууж байдаг. Өдрийн одноос ховор байх гайгүй нэг нь аль эрт ажлаа олчихсон байдаг бололтой. Тэр гадна байгаа хүмүүс ирдэг болоосой. Би энд ганцаараа хүчрэхгүй шд.
4. Сэтгэлгээ үнэхээр ядуурчээ. Дандаа бэлэн хоол. Том уурхайнуудаас их хувь авбал мэдээж хэрэгтэй. Гэхдээ асуудлын гол нь ямар хэлбэрээр авч юунд хэрхэн зарцуулахдаа байна ш д. Цаашилбал энэ чинь ирээдүйн нэг хэсэг нь болохоос ирээдүй бүхэлдээ биш ш д.

Одоо дээр бичсэнээ ганц нэг юм дэлгэрэнгүй хэлье.
Манай компани геофизикийн судалгаа хийдэг юм. Би энэ судалгааны зарим нэг хэсгийг нь бүрэн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах ажил дээр орсон юм.

Cessna Caravan 208B гэж онгоцтой болсон. иймэрхүү.

Асар зохион байгуулалтгүй бичигчид дунд уралдаан зохиовол би түрүүлэх байхаа гэснээс гадаадад оччихоод ирэхгүй байгаа зарим (жишээ нь метроны инженер бол үнэндээ энд ирээд юу хийх билээ) хүмүүст "Сайн хүмүүс юу ч хийхгүй байх нь муу хүмүүсийг хамгийн ихээр баярлуулдаг юм шүү" гэж хэн ч билээ нэг хүний үгнээс ишлэл аваад хэлчих үү.


Хамгийн цаана бүдэгхээн харагдаж байгаа уул бол Богд Хан (Хаан ч бил үү) уул.

Сэтгэгдэл бичих!

2007-09-09 - сэтгэгдэл..

Бичсэн: ebe (зочин)
Очноо эх орондоо очилгүй яахав!
Залуус бид хииж бүтээ ёстои! Чи зүтгэж л баи!
Олон саихан залуус бии шүү!
Хоблоос Засах

2007-09-09 - Сэтгэгдэл

Бичсэн: tatah
too*
Хоблоос Засах

2007-09-01 - Сэтгэгдэл

Бичсэн: tatah
life is tii short for the wrong job.... gej bas neg hun helsen gdg... hereggui bas "tsadtsan" meregjleer surahaar gej bodoh l yum... asuudal ih bn...
ymar ch bsn togsood ochno..ochood harna... hairtai buhen mini tend bhad ochihkui bj chadahguim...

Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah



:-)
 
xaax